Биеэ хөгжүүлэх дасгал №1

Биеэ хөгжүүлэх нь хүний биед өндөр зэрэглэлээр ач тустай билээ. Та биеэ хөгжүүлж байнаа гэдэг өөрийн гадна төрхийн дизайнаа сайжруулж байнаа гэсэн үг юм. Та яаж биеэ хөгжүүлэхүү гэж боддог л байх. Та энэхүү зурагийг үзэж энэ дасгалуудыг өдөрт 1 дасгалыг нь 3 нахиж 1 нахилтандаа 12-оор хийж бай сарын дараа та биеэ харж урам авч улам их хичээнгүй болох байх гэж найдаж байна. Танд энэхүү багаж тоног төхөөрөмж байхгүй гэж бүү санаа зов өөр юмаар орлуул их ярьвал ундааны саванд элс хийгээд л болчихоор зүйл шдээ та амжилт хүсье

“Facebook од”

Өнгөрч буй долоо хоногт манай кино театруудаар гарч байгаа уран сайхны кинонуудаас “Facebook од” ашиг орлогын жагсаалтаараа тэргүүлжээ. Тус кино нь 34.092.000 төгрөгийн орлого олж тэргүүлсэн бол удаад нь Тэнгис кино театрт гарч эхлээд байгаа “Хайрын бэлэг” 24,013,88 төгрөгийн орлоготойгоор оржээ.

 Мөн сэтгэл зүйн драм төрлөөр хийгдсэн “Хөлтрөг” уран сайхны кино зөвхөн Өргөө кино театрт гарч байгаа ба үзэгчдийн анхаарлыг татсаар байгааг 6,163,000 орлоготойгоор гуравдугаарт жагссан нь баталж байна.   Жагсаалтын удаах байруудад Өргөө кино театрт гарч буй “Зүүдэнд ч оромгүй явдал” /5.832.000/, Тэнгис кино театр гараад хоёр хонож буй “Кино шиг амьдрал” /2.929.286/, “Шинэ жилийн адал явдал” /2.698.961/ уран сайхны кино оржээ.
Ирэх долоо хоногт өнгөрсөн гурван сараас хойш Монголын кино театруудаар гарсан ашиг орлогоороо тэргүүлсэн киног олон нийтэд зарлах юм байна.

Адрина Лима

Дэлхийн шилдэг “Vogue”, “National star” сэтгүүлүүд алдарт “Victoria’s Secret”-ийн 100 гаруй сахиусан тэнгэрээс 33 настай Адрина Лимаг энэ цаг үеийн жинхэнэ сахиусан тэнгэрээр онцолжээ. Хоёр сэтгүүлийн редакци түүний инээмсэглэл болон муурын алхалт нь бусад сахиусан тэнгэрүүдээс ялгаж байгааг онцолсон юм.
1
Адрина Лима 2005 оноос эхлэн “Victoria’s Secret”-ийн гэрээт моделиор ажиллаж байгаад 2008 оноос эхлэн үндсэн сахиусан тэнгэрээр ажиллах болжээ. Тэрбээр ирэх оны нэгдүгээр сарын 30-ны өдөр “Victoria’s Secret”-ийн тайзан дээр сахиусан тэнгэрийн далавчтайгаар 200 удаа алхсан ойн баяраа тэмдэглэхээр болжээ.
 “Vogue” сэтгүүлээс тодруулдаг “Энэ цаг үеийн хамгийн сайхан бүсгүй”-гээр Адрина 2010 оноос дарааллан гурван удаа сонгогдож байсан юм. Харин энэ жилийн хувьд тэрбээр энхний 10 байрт багтаж чадаагүй юм. “Vogue” сэтгүүл 2013 оны хамгийн сайхан бүсгүйгээр Их Британы гүнгийн ахайтан Кейт Миддилтоныг тодруулсан билээ.

Шивээс №1

Одоо үед шивээс урлаг, уран бүтээл болтлоо хөгжиж байгаа билээ. Шивээсийг янз янзын л үүсэлтэй гэж ярьж байдаг, гэхдээ хамгийн анх маяачууд бүтээсэн гэж би хувьдаа боддог, Маяачуудын үед бол шивээс бурхадтай холбоо барих ганц түлхүүр нь болдог байсан бол одоо үед харин дэлхий дахинд шивээс дэлгэрч ихэнхи хүмүүс биеээ шивээсээр гангалж байгаа билээ. за тэгээд хэдэн шивээсний зураг сонирхоорой












Ресторан(INTERIOR DESIGN)

Хуучны эд зүйлс болон OLD загвараар тохижуулсан рестораны Interior дизайныг та бүхэндээ хүртээж байна. Их ганган тансаг чамин харагддаг юм байна. Ямар ч хүн орж ирсэн их тухтай боломжийн санагдлаа.






Сонины дизайны ойлголт

Сонины дизайн (Дизайн газеты. Newspaper design). Дизайн гэдэг бол бодит хэргэлээнд зориулагдсан өөрийн гэсэн мөн чанар бүхий өвөрмөц хэв маяг, хэлбэрийг нэгтгэсэн нөхцөл орчин юм. Мөн сонины дизайныг хэвлэлийн янз бүрийн элементийг сонины нүүрэнд байрлуулах урлаг ба үйл явц гэж тодорхойлж болно. Хэвлэлийн элемент гэж хэвлэх үйлдвэрлэлийн явцад будгийн тусламжтайгаар цаасанд үлдээсэн бүх төрлийн ул мөрийг хэлдэг. Энэ бол тоо, үсгийн шрифтүүд, цэг, цэглэл, шугам, хүрээний тэмдэгтүүд, зураг чимэглэлийн янз бүрийн элементүүд юм. Сонины дизайн нь уншигчийн хязгаарлагдмал цаг хугацаа, түүний анхаарал, хүч хөдөлмөр нь тодорхой мэдээлэл хүлээн авахад чиглэгдсэн байхаар хийгддэг онцлогтой. Уншигчийн анхаарлыг хөндийрүүлэх, хэвийн уншилтанд бэрхшээл учруулахуйц чимэглэлийн аливаа арга хэлбэр цаг хугацаа, хүч хөдөлмөрийг хоосон зарцуулахад хүргэдэг. Энэ асуудлыг шийдвэрлэхэд хэвлэх үйл ажиллагааны дизайн онцгой үүрэг гүйцэтгэдэг. Сонины дизайн гэсэн ойлголтыг өргөн утгаар нь хэвлэх үйлдвэрийн элементүүдийг оновчтой ашиглах, байрлуулах гэж ойлгож болно. Энэ бол онвчтой загвар дэглэлт (макет) хийх, өөрөөр хэлбэл, сонины нүүрэнд эх бичвэр, зураг чимэглэлийн материалыг байрлуулах үйл явц гэдэг бол зар сурталчилгааны, цэвэр мэдээллийн нүүр, тодорхой боолт, булан, багана эсвэл тухайн хэвлэлийг бүхэлдээ авах зэрэг тодорхой нөхцөл байдал болгонд өөрийн гэсэн өвөрмөц онцлог бүхий арга барил, хэлбэр, дүрэм журмыг ашиглана гэсэн үг юм. Дизайнд тавигдах үндсэн шаардлага бол хэрэглэж буй элемент болгон үр ашгаа өгөхүйц тодорхой нэг үүргийг биелүүлж байхад оршино. Хэвлэлийн дизайн бол боломж бүхий бүх уншигчийг тухайн “бүтээгдэхүүнийг амсаж үзэхэд” итгүүлэн үнэмшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Сонины дизайны гол зорилго нь уншигчдийн сэтгэл зүйд нөлөөлөхөд оршино. Сонин шрифт, гэрэл зураг, агаар, өнгөний цохилт, хэв загвараараа уншигчдад нөлөөлнө. Сонины дизайны илэрхийлэл сул бол унших, мэдээлэл авахад сөрөг нөлөө үзүүлэхээс гадна түүний үүрэг, ач холбогдол үгүй болоход хүргэдэг. Сонины дизайны үүрэг нь мэдээлэл хүргэхэд орших бөгөөд гэрэл зураг, бичвэрийн зохицолт байгуулалт, гарчгийн зөв хэлбэр, шрифтийн сайн сонголт, нүүр зохиомжтой байх зэрэг нь дээрх үүргийг биелүүлэхэд чухал нөлөөтэй юм. “Сонины дизайн урлаг, уран бүтээл төдийгүй хавтгайн дүрслэх урлагийн бие даасан салбар мөн” (11.32). Сонины нэр, огноо, дугаар, хөтөч, реклам, уриа, сүлд, “чих”, шугам, хүрээ, гарчиг, дүрс шрифт, хүснэгт, эх бичвэр, боолт, цонх, ишлэл, цагаан зай (агаар), зохиогчийн нэр, булан, дэвсгэр, фото болон шог зураг зэрэг нь сонины дизайны үндсэн элементүүд болдог.

Сонины дизайны зарчим (Принципы дизайна газеты. Principles of Newspaper Design). Сонины дизайныг хийхэд зайлшгүй баримталдаг шаардлагуудын нийлбэр болох зарчим байдаг. Сонины дизайны зарчмын зүй зохист илэрхийлэл, өнгө төрх нь мэдээллийг бүрэн дүүрэн хүргэхийн үндэс төдийгүй, уншигчдынхаа сэтгэл зүй, сонирхол, унших дадалд нийцүүлэн агуулгынхаа хэлбэр төрхийг боловсруулахад чухал үүрэгтэй. Дизайны зарчмын үндсэн асуудал нь хэн унших, хэрхэн илэрхийлэх, уншихад төөрөгдөл, бэрхшээл учрахгүй байх зэрэгт оршино. Сонины дизайнд тэнцвэрийн, хэмжээний, зохицохуйн, хэмнэлийн, эрс тэсийн нэгдлийн хэмээх үндсэн 5 зарчим байдаг. Уншигчдийн нүд харааны төвлөрөлд түшиглэсэн байгуулалд үндэслэн тэнцвэрт байдлыг бий болгох зарчмыг сонины дизайны тэнцвэрийн зарчим гэнэ. Тэнцвэрийн зарчмын гол зорилго нь уншилтын дэс дарааг хадгалахад оршино. Энэ нь нэгж бүр нүүрийн тулгуур дүрстэй зохицон, зүй зохист сэтгэгдэл төрүүлэхүйц байгуулалтаар бүлэглэгдэн зохион байгуулагдана гэсэн үг юм. Сонины нүүрийг янз бүрийн хэмжээ, илэрхийлэл бүхий элемент хоорондын зүй зохист харьцааг олох замаар дэглэхийг сонины дизайны хэмжээний зарчим гэнэ. Сонины элементүүдийн харилцан зохицол, нэгдмэл байдал чухал бөгөөд сонин уншигчдад аятай таатай сэтгэгдэл төрүүлэхэд хэмжээний нэгдмэл зарчим чухал үүрэг гүйцэтгэдэг. Сонины бүх дүрс элементийн хэмжээ, илэрхийлэл, өнгө аяс зэрэг нь харилцан холбоотой байх, нүүр зайны төвлөрлийг хадгалахыг зохицлын зарчим гэнэ. Сонины элемент бүрийн хэмжээ, хэлбэр, өнгө зэрэг нь зохицлыг тодорхойлогч хүчин зүйл болдог. Зохицлын зарчмын үндэс нь сонины дизайны нэгж элемент бүр өөрөө өөрийнхөө төлөө оршин байдаггүй, бусадтайгаа холбогдож, ерөнхий төлөв байдалдаа үйлчилдэгт оршино. Хэмжээ, өнгө, хэлбэрийн өөрчлөлт, ялгаат байдал, өвөрмөц илэрхийллийг онцолдог мөрдлөгийг эрс тэсийн зарчим гэж үздэг. Эрс тэсийн зарчмын ачаар сонины дизайны өвөрмөц хэв маяг, төлөв байдал илэрхийлэгдэх болно. Сонины нүүрний нэг элементээс нөгөө рүү шилжих хөдөлгөөн, түүний нүүр бүхэнд орших адил байдал, давталт зэрэг бүх урсгал, өөрчлөлтийг нэгтгэсэн сонины дизайны үндсэн хандлагыг хэмнэлийн зарчим гэнэ. Хэмнэлийн зүй зохист илэрхийлэл нь уншигчийн мэдээлэл авах, хуудаснаас хуудсанд шилжих сонирхол, анхаарлыг өдөөн, улмаар түүнийг хадгалах ач холбогдолтой. Сонины дизайны хэмнэлийг бүрдүүлэгч элементүүд нь гарчиг, гэрэл зураг, багана, бичвэрийн байдал, ширифтийн өнгө, хоосон зай, агаар зэрэг болно.

Сэтгүүл Загвар №1

Rock хөгжим сонирхогч залуусын Дуртай сэтгүүлийн нүүр. Өнгө болон цогцолдоо их сайн болсон байна.

Ази зоогны меню

 Улаанбаатар их дэлгүүрийн Ремикс ази хоолны газрын меню. 

Apple shop нэрийн хуудас

Монголд анх удаагаа "Apple shop" бүрэн эрхтэйгээр PC mall-д салбараа нээсэн билээ. Энэхүү "Apple shop" салбарын Manager Т. Отгонбаяр гэх залуугын нэрийн хуудсыг хийж гүйцэтгэж байсан юм. Түүнийгээ танд толилуулж байна.

Кимчи шошго


Нэгэн кимчи үйлдвэрлэдэг ахынхаа кимчины Шошгийг орууллаав. Энэ кимчины загварыг тухайн үед хийж байхад ямар өнгө орохуу яахуу ийхүү гэж нилээн үзсэндээ харин нилээн бодсоны эцэст яг ийм санаа төрсөн юм хоол хүнсний шошго их цөөхөн хийж байсан болохоор дутагталтай юм их байгаа байх.

Зохиомж макетын зураг №1

За та бүхэндээ ШУТИС - Дизайны ангийн залуусын макетынх нь Фото зургийг хүргэж байна. Дэлгэрэнгүй орж илүү их олон өнцгөөс авсан зургийг нь хараарай

Dreadlock нэрийн хуудас (Afrostyle) №2

Dreadlock хэмээх үсний засалт №2

Dreadlock нэрийн хуудас (Afrostyle)


Dreadlock хэмээх үсний засалт

"MY FACE" БҮТЭЭЛ №2

 
 Өөрийн нүүрийг янзалж Бүтээл №2 болгон та бүхэндээ хүртээж байна. Та бүхэнд таалагдана гэж найдаж байна. Энэ бүтээлийг хэр баргийн дизайнер хийж

"Дашням Дизайн" Бүтээл № 1


Энэхүү бүтээлийг "Дэвших Өнгө" Хулдаасан хэвлэлийн газар ажиллаж байхдаа
Copyright © 2014 Монгол Урлан